, 2026 оны дөрөвдүгээр сарын 3УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг танилцууллаа. Үүнд,
-Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр,
-Шадар сайдаар Т.Доржханд,
-Шадар сайдаар Н.Номтойбаяр,
-ЗГХЭГ-ын даргаар Б.Энхбаяр,
-Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,
-Сангийн сайдаар З.Мэндсайхан,
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан,
-Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням,
-Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут,
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир,
-Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан,
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир,
-Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан,
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ж.Алдаржавхлан,
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан,
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат,
-Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ч.Номин,
-Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа,
-Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар нар тус тус ажиллахаар болсныг танилцуулав. Мөн үеэр сайд нарын товч намтарыг уншиж сонсголоо.