Д.Мамиашвили UWW-гийн дэд ерөнхийлөгчөөс огцорчээ

ЖЕНЕВ, 2026 оны наймдугаар сарын 30. /ТАСС/. Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан багц хориг арга хэмжээний хүрээнд хоригт нэр нь орсон Оросын Бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили United World Wrestling (UWW) буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж байна.

Европын Холбооны 21 дэх багц хоригт Мамиашвилигийн нэр багтжээ. “Мамиашвили хоригийн жагсаалтад орсон тул UWW холбоонд учирч болзошгүй үр дагаврыг харгалзан үзсэний үндсэн дээр тэрбээр ажил мэргэжил нэгт нөхдийнхөө хүсэлтийг хүлээн авсан” гэж UWW холбооны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.

Өдгөө 62 настай Мамиашвили 1997 оноос хойш Оросын бөхийн холбоог тэргүүлж байгаа юм. Харин UWW-гийн дэд ерөнхийлөгчөөр 2014 оноос ажиллаж байв.

Тамирчны замналдаа тэрбээр 1988 оны Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, “Дружба-84” тэмцээний аваргаар шалгарч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн