Дэлхийн хямралын нөхцөл дэх Евразийн туршлагаас хуваалцав

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 //. “Эдийн засгийн бүрэн эрхт байдал: Дэлхийн хямралын нөхцөл дэх Евразийн туршлага” чуулган өнөөдөр боллоо.

“Цаг хугацааны хэлхээ” ТББ-аас зохион байгуулсан уг чуулганд  Монгол, ОХУ, Киргиз, Беларусь зэрэг орны  уул уурхай, олборлох салбарын төлөөлөгчид, экологчид, байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүд оролцрж, дэлхий дахинаа геополитикийн хямрал тохиож буй өнөө үед улс орнууд эдийн засгийн бүрэн эрхт байдлаа хэрхэн хангах асуудлыг хэлэлцсэн юм.

Чуулганы хүрээнд “Олборлох салбарын бүрэн эрхт байдал: Жишээ ба сургамж”, “Уул уурхайн экологийн хариуцлага ба орон нутгийн хөгжил” салбар хуралдаанууд болж, Монголын Уул уурхайн  мэргэжлийн  нэгдсэн зөвлөлийн тэргүүн, профессор Д.Цогтбаатар, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Киргизийн “Кумтор” уул уурхайн боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Бекбосун Жакшылыкович тэргүүтэй хүмүүс илтгэл тавьж, туршлагаасаа хуваалцав.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн