COP17: Иргэний нийгмийн үндэсний төлөөлөгчөөр “Тэрбум мод хөдөлгөөн”, “Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв”-ийг сонгожээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны дэргэдэх Хамтын ажиллагааны дэд хорооны шийдвэрээр “Тэрбум мод хөдөлгөөн”, “Монголын бэлчээр судлалын Ногоон алт төв” ТББ-ууд нь тус хурлын Иргэний нийгмийн үндэсний төлөөлөгч буюу “Focal Point”-р сонгогдон ажиллаж байна. 

Иргэний нийгмийн үндэсний төлөөлөгч буюу “Focal Point”-ууд нь үндэсний хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог COP17 бага хуралд үр дүнтэй, идэвхтэй оролцох боломжийг нээж өгөх гүүр байх зорилготой. 

Иргэний нийгмийн байгууллагууд COP17 хуралд оролцохтой холбоотой санал хүсэлтийг https://acesse.one/tygz5rp холбоосоор иргэний нийгмийн үндэсний төлөөлөгчид рүү итгээх боломжтой аж.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/ 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн