ДАШТ-2026: Францын шигшээ баг 1/8 шигшээд шалгарлаа

НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 1 /TASS/. Францын шигшээ баг 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) 1/16-ийн шатанд Шведийн багийг 3:0-ээр хожлоо. 

АНУ, Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон тоглолтын 45 болон 74 дэх минутад Килиан Мбаппе дубль хийсэн бол Брэдли Барколя 53 дахь минутад гоол оруулжээ.

К.Мбаппегийн хувьд ДАШТ-үүдэд 18 удаа гоол орууллаа. Тэрбээр энэ үзүүлэлтээрээ 19 гоолтой Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Мессигийн дараа хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин энэ удаагийн ДАШТ-д К.Мбаппе, Л.Месси нар тус бүр зургаан гоол оруулаад байгаа бөгөөд тэмцээний шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Францын шигшээ баг 1/8 шигшээд Парагвайн багтай тоглохоор болсон бөгөөд парагвайчууд хасагдах шатны эхний тойрогт Германы шигшээ багийг (үндсэн цагт 1:1, торгуулийн цохилтоор 4:3) хожсон юм. Тэдний тоглолт Филадельфи (АНУ, Пенсильвани муж улс) хотод, долоодугаар сарын 5-нд шилжих шөнө болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн