Хажимэ Морияасү: Энэ ялагдал биднийг улам хүчирхэгжүүлнэ

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Дэлхийн аваргын хасагдах шатны эхний сонирхолтой тоглолт Бразил болон Японы хооронд өрнөж, Бразил 2-1 гэсэн харьцаатай хожлоо. Хожлын гоолыг тоглолтын төгсгөлд шүүгчийн сунгасан минутад Мартинелли оруулсан юм.

Угтаа эхний үед Японоос Сано эхний гоолыг оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Харамсалтай нь, хоёрдугаар үед үр дүнгээ хамгаалж чадсангүй. Бразилаас хашир туршлагатай Касемиро тоог тэнцүүлж, улмаар Мартинелли дуусгасан юм.

Тоглолтын дараа Бразилын дасгалжуулагч Карло Анчелотти ярихдаа “Бид тэвчээр алдсангүй. Манай гараа, сэлгээнд маш их нөөц бий. Япон бол амаргүй өрсөлдөгч. Сайн зохион байгуулалттай, түрэмгий баг. Би Неймарыг нэмэлт цагт нөөж байсан юм. Хэрэв бид хоёр дахь гоолыг оруулаагүй бол тэр талбайд 105 дахь минутад гарах байлаа. Баг маань сайн тоглож байсан учир би бүтцээ өөрчлөхийг хүсээгүй” гэжээ.

Харин Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү “Тэмцээнийг энд өндөрлүүлж байгаадаа урам хугарч байна. Гэхдээ тамирчид маань бүхнээ зориулж, энд хүрлээ. Арын алба ч тамирчдаа цуцалтгүй дэмжлээ. Яг одоо би үнэхээр сэтгэл унаж байна. Үр дүнтэй эвлэрнэ. Энэ ялагдал биднийг улам хүчирхэгжүүлнэ” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн