ДАШТ-2026: Германы шигшээ баг  2014 оноос хойш анх удаа хэсгээсээ шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 21 /TASS/. АНУ, Мексик, Канад улсуудад хамтран зохион байгуулж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Германы шигшээ баг Кот-д’Ивуарын багийг хожлоо.

Торонто хотод болсон “Е” хэсгийн уг тоглолт 2:1 харьцаатайгаар Германы баг хожсоноор дуусжээ. Тоглолтын 30 дахь минутад Кот-д’Ивуарын багийн ахлагч Франк Кессье тоглолтын анхны гоолыг оруулж, кот-д’ивуарчууд тэргүүлж эхэлсэн хэдий ч Германы шигшээгээс сэлгээгээр талбайд гарсан Дениз Ундав дубль (68 болон 90+4 дэх минут) хийснээр багтаа хожил авчирчээ.

Ийнхүү Германы шигшээ баг дараалан хоёр удаа хожсоноор 6 оноотойгоор 1/16 шигшээд өрсөлдөх эрхээ хугацаанаас нь өмнө авлаа. Германчууд хамгийн сүүлд аваргын цомыг өргөж байсан 2014 оны ДАШТ-ээс хойш анх удаа ийнхүү хэсгээсээ шалгарч байгаа юм. Харин Кот-д’Ивуарын баг 3 оноотойгоор хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Тус хэсэгт багтсан Эквадор, Кюрасаогийн багууд тэнцжээ.

Дараагийн тойрогт Германы шигшээ Эквадорын багтай, Кот-д’Ивуарын баг Кюрасаогийн шигшээтэй зургаадугаар сарын 25-нд тус тус тоглоно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн