Н.Нандинхүсэл Тайгерсын довтолгоог илүү уян хатан болгоно гэв

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Нандинхүсэлийн Америк дахь оюутны сагсан бөмбөгийн замнал нь гайхалтай үргэлжилж байна. Сүүлд гарсан мэдээллээр тэрбээр NCAA-ийн нэгдүгээр дивизонд тоглох анхны монгол эмэгтэй тамирчин болжээ. Түүнийг Теннесси мужийн их сургуулийн Тайгерс баг элсүүлэв.

Н.Нандинхүсэлийн хувьд Америк дахь оюутны замналаа Флоридагийн технологийн институтээс эхлүүлж, өнгөрсөн улирал 17 тоглолтод 11.6 оноо дунджилжээ.

Н.Нандинхүсэл Тайгерсын довтолгоог илүү уян хатан болгоно гэв

Мөн Монголын дээд лигт Улаанбаатар Амазонс багийнхаа хамтаар хоёр удаа дээд лигт түрүүлж, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтайгаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн билээ.

Н.Нандинхүсэл Тайгерс багт нэгдсэнэээр тус багийн хамгаалалт, довтолгоо сайжирна гэв. Ялангуяа довтолгоог илүү уян хатан болгох гэнэ. Түүний олон улсын туршлага, хувийн ур чадвар, дасан зохицох чадвар зэрэг нь Тайгерсын системийг сайжруулах аж.

Тайгерсын дасгалжуулагчаар Кэндис Дапри гэх туршлагатай нэгэн ажиллаж байгаа. Түүний хувьд долоон удаа WNBA-ийн бүх оддоор сонгогдож, 2014 онд Финикс Меркури багийнхаа хамтаар WNBA-ийн аварга болжээ.

Дасгалжуулагч Кэндис Дапри нь 2022 онд Сан Антонио Спөрс багийн тоглогчийн хөгжил хариуцсан дасгалжуулагчаар ажиллаж, Виктор Вембаньямаг хөгжүүлэх тал дээрээ оролцжээ.

Н.Нандинхүсэл Тайгерсын довтолгоог илүү уян хатан болгоно гэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн