Нутгийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +20+25 градус, нутгийн баруун өмнөд хэсгээр халж Алтайн өвөр говиор +35+40 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30+35 градус, бусад нутгаар +24+29 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4 -9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24+26 градус дулаан байна.