“Овгор” кино 10 дугаар сард үзэгчдийн хүртээл болно

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 21 //. “Хан хуур” пикчерсийн шинэ бүтээл “Овгор” уран сайхны кино анхны постероо албан ёсоор цацлаа.

Энэхүү кино нь 1980-аад оны Монгол орны амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм. Тус кинонд Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй МУГЖ С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон байна. 

Уг постер нь киноны уур амьсгал, өнгө төрхийг анхлан мэдрүүлэхийн зэрэгцээ “Хүч чадал, хүн чанараас эхэлнэ” гэх үндсэн санааг илэрхийлжээ.

“Овгор” уран сайхны кино 10 дугаар сард монголын бүх кино театрт нээлтээ хийх юм. Үүнээс өмнө постер  болон бусад сурталчилгааны материалуудыг үе шаттай үзэгчдэд хүргэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн