Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зочиллоо.
Хүндэт зочид, төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар угтан авч, музейн танхимуудаар зочлуулав.
Энэ үеэр Ерөнхийлөгч Эмомали Рахмондод тус музейн захирал С.Чулуун тайлбар хийх үеэрээ манай музей байгуулагдаад удаагүй ч та манайд зочилж байгаа 14 дэх төрийн тэргүүн гэдгийг онцлоод, монголын түүх,соёлын талаар танилцууллаа.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнийг үзэж сонирхон музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж хоёр улсын харилцаанд түүхэн жимээ үлдээснийг “чингис хаан” үндэсний музей мэдээлэв.



