Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25 хувь, урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дууссан байна.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээлтэд үг хэлэхдээ, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хамтын ажиллагааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ. 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ээр эхлэлээ тавьсан хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, 70 жилийн дараа хэрэгжиж буй хоёр дахь төмөр замын хил холболт гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын 21 жилийн хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны үр дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын төслийг бодит ажил хэрэг болгон урагшлуулж чадсан. Цаашид энэхүү төслийг үе шаттай, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, Монгол, Хятадын төмөр замын сүлжээг найдвартай холбон, хил дамнасан тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно” гэв.
Уг төсөл нь өргөн болон нарийн царигийн хос замтай, нийт гол замын урт 19.5 километр, 8-31 метр хүртэлх өндөртэй дан болон хос замын гүүрэн байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Үүнээс нарийн царигийн 10.8 км, өргөн царигийн 8.7 км хос төмөр замтай, 32.6 км дэлгэмэл урттай, жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж.
Төслийн талбайд 866 инженер, техникийн ажилтан, 311 машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан, туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн байна.
Энэхүү төсөл ашиглалтад орсноор тээврийн хэмжээ 30 сая тонноор нэмэгдэж, 200 байнгын, 800 түр ажлын байр бий болохын зэрэгцээ тээврийн өртөг буурч, экспортын өрсөлдөх чадвар сайжирна. Боомт, логистик, дагалдах үйлчилгээ, дэд бүтцийн өргөтгөл нь Өмнөговь аймгийн болон хил орчмын бүсэд орон нутгийн бизнес, хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний шинэ боломж бий болох суурь болох юм.

Гашуунсухайт-Ганцмод төмөр зам 65 хувийн гүйцэтгэлтэй болсон нь сайн мэдээ. 760 дам нуруу угсарсан гэж байна.
Хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа нь чухал. 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна.
Жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж байна. Энэ нь экспортод их нөлөөлнө.
200 байнгын ажлын байр бий болох нь орон нутгийнхэнд сайхан мэдээ.
Өргөн ба нарийн царигийн хос замтай байх нь сонирхолтой шийдэл.
Урт гүүрийн ажил 760 дам нуруугаар дууссан гэж байна. Барилгын явц хурдацтай харагдаж байна.
Тээврийн өртөг буурах нь бизнесүүдэд их ашигтай.
Хил орчмын бүсэд шинэ боломж нээгдэх нь сайхан.
866 инженер ажиллаж байгаа гэж, олон хүн оролцож байна.
70 жилийн дараа хоёр дахь төмөр замын холболт гэж түүхэн үйл явдал.
Дэд бүтэц сайжирвал худалдаа нэмэгдэнэ гэж найдаж байна.
Гүүрийн өндөр 8-31 метр хүртэл гэж, том бүтээн байгуулалт байна.
Туршилтын галт тэрэг 2027 оны дөрөвдүгээр сард явуулахаар төлөвлөсөн гэж байна.
This cross-border railway project looks impressive with 65% completion already.
Хос замтай байх нь өөр өөр стандартын вагонуудыг холбох боломж олгоно.
Өмнөговь аймагт шинэ ажлын байр нэмэгдэх нь сайн хэрэг.
Энэ төсөл хэрэгжвэл тээврийн хүчин чадал ихсэх юм байна.
Барилгын ажил хурдан урагшилж байгаа нь баярлаж байна.
中蒙铁路合作进展顺利,对两国贸易有利。
Логистик сайжрах нь экспортчдод тус болно. 😊