ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан ШюЛянтай  уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.  

Бригадын генерал Ц.Ганзориг тус улсын Элчин сайдын яамнаас Онцгой байдлын албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цэргийн хэргийн академик болон богино хугацааны сургалтад алба хаагчдаа хамруулах боломж, цаашид сургах чиглэл, хэрэгцээ шаардлагыг танилцууллаа.

Ахлах хурандаа Жан ШюЛян Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургаж чадавхжуулах нь нэн чухал болохыг онцолж, цаашид хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэхээс гадна харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов”-д
  1. Хил орчмын түймрийн талаар мэдээлэл солилцсон нь чухал алхам.

  2. Онцгой байдлын албаныхан сургалтад хамрагдах боломж олдсон нь сайн хэрэг.

  3. Хил орчмын түймрийн нөхцөл байдлыг хамтдаа хянах нь зөв алхам.

  4. Жан ШюЛян дэмжлэг үзүүлнэ гэсэн нь сайхан сонсогдлоо.

  5. Ц.Ганзориг генерал талархал илэрхийлсэн нь зөв.

  6. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжинө гэж найдаж байна.

  7. Хээрийн түймэртэй тэмцэхэд олон улсын туршлага хэрэгтэй.

  8. Атташетай уулзалт болсон нь тогтмол харилцааг харуулж байна.

  9. Алба хаагчдыг академик сургалтад хамруулах санал сонирхолтой.

  10. Хил дээрх нөхцөл байдлыг мэдээлэл солилцох нь чухал.

  11. Батлан хамгаалахын атташетай ярилцсан нь зөв.

  12. Сургалтын чиглэл, хэрэгцээг танилцуулсан нь практик алхам.

  13. Хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэсэн үгс итгэл төрүүлэв.

  14. Онцгой байдлын хүний нөөцийг бэхжүүлэхэд дэмжлэг хэрэгтэй.

  15. Түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон нь цаг үеэ олсон.

  16. Сарангэрэл хэлэхдээ:

    Генерал талархал илэрхийлж, сургалтын боломжийг ярьсан нь зөв. 👍

Сэтгэгдэл үлдээх