Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн аравдугаар сарын 13-нд тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ өдрийг 1989 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 37 дахь удаагаа болно.

Энэ жилийн уриа нь “Гамшгийг даван туулах чадавх та бидний гэрээс эхэлнэ”. Гэр орон гамшигт хамгийн түрүүнд өртдөг бөгөөд тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх анхны орчин гэж үзэж байна. Тиймээс Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, эмэгтэйчүүдийн бүлэг, залуучуудын сүлжээ, орон нутгийн удирдлага болон айл өрх гамшгийн эрсдэлийг бууруулах бодит арга хэмжээ авахыг уриалжээ.

Онцгой байдлын байгууллага энэ өдрийг тохиолдуулан Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн удирдамж”-ийн хэрэгжилтийг хангана. Мөн байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, мэргэжлийн онцлогийг таниулах өдөрлөг, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн