Өмнөд Солонгосын найруулагч На Хон Жиний “Hope” кино Хойд Америкийн кино театруудад нээлтээ хийсэн эхний өдрөө 1.1 сая орчим ам.долларын орлого олж түүхэн амжилт тогтоогоод байга билээ.
ВИДЕО:
Hope киноны морьтой давхиж байлддаг хэсгийн зураг авалтанд Монгол циркийн жүжигчид орлон тоглосон гэдгийг та нар мэдсэн үү ??? pic.twitter.com/yyGlrjdbQm
— Нягтлан бодогч нь байна аа (@JamtsUsukhbayar) September 16, 2026
Тэгвэл тус киноны морь унаж, давхиж, байлддаг хэсгийн зураг авалтад монгол циркийн жүжигчид орлон тоглогчоор ажиллажээ. Мөн сонирхуулахад, энэхүү амжилтаараа нээлтээ хийсэн өдрөө бокс оффисын жагсаалтад хоёрдугаар байрт орсон байна. “Hope” кино нь Хойд Америкийн зах зээлд гарсан солонгос хэл дээрх кинонууд дундаас нээлтийн өдрөө хамгийн өндөр орлоготой олон бүтээл болж түүхэн амжилт үзүүллээ. Харин кино шүүмжлэгчдийн “IMDB” сайт дээр одоогийн байдлаар 10 онооноос 6.9 гэсэн үнэлгээтэй байна.
