Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоо 100 мянгыг давжээ.

Статистик мэдээллээр Японд 100 ба түүнээс дээш настай 107 мянга 677 хүн амьдарч байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин 100-аас дээш настай иргэдийн 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хамгийн өндөр настай эмэгтэй нь Киото хотын 114 настай Кишимото Фүёо бол хамгийн өндөр настай эрэгтэй нь Кумамото мужийн 112 настай Като Хикару аж. Японд хүн амын хөгшрөлтийн үйл явц олон жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд насанд хүрэгчдийн живхний борлуулалт хүүхдийн живхний борлуулалтаас даваад арван гаруй жил хугацаа өнгөрчээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн