Ираны Sepehran Airlines компанийн Boeing 737 онгоц Мешхед хотоос Керманшах чиглэлд нислэг үйлдэхээр хөөрснийхөө дараа ослын буулт хийжээ.

ВИДЕО: 

Тодруулбал, онгоц хөөрсний дараахан дугуйнд гэмтэл гарсан бөгөөд хөдөлгүүрт мөн гэмтэл үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан байна. Үүний улмаас нисгэгчид онгоцыг Мешхедийн нисэх онгоцны буудалд буцаан газардуулахаар шийджээ.

Онгоцон доторх зорчигчдын бичсэн дүрс бичлэгт нислэгийн үеэр зорчигчид айж сандарсан байдалтай байгаа бөгөөд зорчигчдын суусан хэсгийн тааз салсан байдал харагдсан байна.

Онгоц Мешхедийн нисэх онгоцны буудалд аюулгүй газардсан бөгөөд ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн