Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Колумбын баруун хэсэгт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах  нурангин дор дарагдсан хүмүүсийг аврах ажил үргэлжилж байна. 

ВИДЕО: 

Газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж нурж, олон хүн нурангинд дарагдсан бөгөөд аврах багийнхан амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагааг цаг алдалгүй явуулж байгаа аж. Аврагчид нуранги дундаас нэгэн нярай хүүхдийг гарган авч, эмнэлгийн тусламжид шилжүүлсэн байна. 

Колумбын эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 180 гаруй хүн амиа алдаж, 2500 гаруй хүн гэмтсэн бөгөөд олон зуун хүн сураггүй байгаа талаар мэдээлсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх магадлалтай. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн хотуудын нэг болох Калид аврагчид нурсан барилгуудын нурангиас 37 хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн