АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трампын зорчих гэж байсан онгоцны ослын үед ашигладаг нүүлгэн шилжүүлэх гулсуур санамсаргүй дэлгэгдсэн хэрэг гарчээ.
ВИДЕО:
Уг явдал Мэрилэнд муж дахь Joint Base Andrews цэргийн баазад болсон бөгөөд ослын үеийн яаралтай нүүлгэн шилжүүлэх зориулалттай гулсуур гэнэт дэлгэгдсэн байна. Энэ үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн Д.Трамп болсон явдлыг хошигнон тайлбарлажээ. Тэрээр, “Тэд бүх зүйл төгс ажиллаж байгаа эсэхийг л шалгахыг хүссэн юм” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна. Хэдийгээр техникийн энэхүү гэнэтийн асуудал гарсан ч Д.Трамп эцэст нь төлөвлөсөн нислэгээ үргэлжлүүлэн үйлдэж, онгоц хөөрчээ. Ослын гарцын гулсуур ямар шалтгаанаар санамсаргүй дэлгэгдсэн талаар албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.
