МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 3 /РИА Новости/. Москвагийн цагаар 01:02 цагийн үед 10 дугаар сард нийлүүлэх нефтийн үнэ 8.28 хувиар унаж, арилжаа хаагдах үед нэг баррель нь 82.66 доллар болж буурчээ.
Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны 9 дүгээр сард нийлүүлэх үнэ 5.85 хувиар буурч, нэг баррель нь 79.72 доллар болсон байна.
Үнэ ийнхүү огцом буурсан нь “даваа гарагт Ирантай хэлэлцээ хийж эхэлнэ” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэнтэй холбоотой. АНУ ба Ираны тал газрын тос тээвэрлэдэг гол замуудын нэг болох Ормузын хоолойн асуудлаар тохиролцоонд хүрч магадгүй байна. Дайн үргэлжлэх магадлал багассан тул трейдерүүд фьючерс хэлцлүүдээ зарж эхэлсэн нь үнэ огцом унахад нөлөөлжээ.