Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-ын иргэн Пак Ха Ён-ыг “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар гардуулж өгч баяр хүргэлээ.
Пак Ха Ён нь 1999 онд “Алтай” групп болон “Шунхлай” групптэй хамтран “Скайтел” компанийг үүсгэн байгуулж, Монголд эрэлт ихтэй үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлж, нийслэлийн анхны шилэн кабелийн сүлжээг тавих ажлыг эхлүүлсэн /b6 Түүний Монгол Улсын харилцаа холбоо, уул уурхай, шинжлэх ухаан инновацийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эдийн засагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд дараах төслүүд дээр үр бүтээлтэй ажиллажээ.
- Монголын анхны шилэн кабелийн сүлжээг байгуулснаар дата харилцаа холбооны шинэ эрин үеийг эхлүүлсэн,
- БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хүрээнд Хөдөө орон нутгийн шилэн кабелийн сүлжээ нэвтрүүлэх төсөл (Fiber Optic Backbone Project in Rural Area, EDCF),
- 2002 онд Солонгосын EDCF (Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан)-ийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Бүс нутгийн шилэн кабелийн сүлжээний төслийг амжилттай хэрэгжүүлж, сүлжээг Чойбалсан хот хүртэл өргөтгөн, хөдөө орон нутагт орчин үеийн харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан,
- 2004 онд Скайнетворкс компанийг үүсгэн байгуулж, бүс нутгийн шилэн кабелийн сүлжээг байгуулж, өргөн зурвасын түрээсийн шугамын үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд Монгол орон даяар интернетийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн,
- MCS Группийн Юнител төслийг дэмжин ажиллаж, Монголын үүрэн холбооны салбарт байнгын шударга өрсөлдөөнийг бий болгох, салбарын өсөлт хөгжилт, сэргэлтэд хувь нэмэр оруулсан,
- 2009 онд MCS Групптэй хамтран Скай Резортыг үүсгэн байгуулж, Монголын анхны цанын бааз болон гольфын талбайг хөгжүүлэн, олон нийтэд чөлөөт цаг, спортоор хичээллэх шинэ боломжуудыг олгосон,
- Зэсийн үйлдвэрлэлд босоо интеграци хийх зорилготой, хайлуулах үйлдвэр болон кабелийн үйлдвэр байгуулах мега төсө хэрэгжүүлэх Санамж бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -тай байгуулсан,
- Кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж хүлээлгэн өгсөн,
- Waste plastic-to-Oil (WTO) Project – Хаягдал хуванцарыг боловсруулж дизель түлш үйлдвэрлэх төсөл,
- Хаягдал хуванцарыг боловсруулж дизель болон бусад түлш гаргах WTO төслийг хөгжүүлэхээр Улаанбаатар хоттой Санамж бичиг байгуулсан. Тус төслийн ТЭЗҮ-ийг 2024 онд боловсруулж хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор төслийн талбай болон холбогдох зөвшөөрлүүдийн баталгаажуулалт хүлээгдэж байна.