Бараа, үйлчилгээний үнэ 11 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн оны тавдугаар сард 8.3 хувь байсан инфляцын түвшин энэ оны тавдугаар сард 11.2 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар нэмэгджээ.

Үүнд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 16.5 хувь буюу 1.8 нэгж, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 34.5 хувь буюу 3.9 нэгж хувиар нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Улсын хэмжээнд инфляцын түвшин энэ оны 5 дугаар сард 11.2 хувь гарсны 57.3 хувь буюу 6.4 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 7.8 хувь буюу 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 7.8 хувь буюу 0.9 нэгж хувь нь тээврийн бүлэг, 6.8 хувь буюу 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Түүнчлэн тавдугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.7 хувиар нэмэгджээ. Үүнд үхрийн махны үнэ 54.6, хонь, ямааны махных 53.4 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 10.6, гоймонгийнх 30.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд үүний 238 нь буюу 55.3 хувийг импортын бараа эзэлж байна.

Бараа, үйлчилгээний үнэ 11 хувиар нэмэгджээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн