Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

 Хорионд байгаа Мьянмарын удирдагч асан Аун Сан Сү Чи даваа гарагт Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзжээ. Өдгөө 81 настай Нобелийн энх тайвны шагналтан түүний биеийн байдал олон жилийн турш санаа зовоож байсан юм.

Сү Чигийн тэргүүлж байсан иргэний засгийн газрыг Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлтээр түлхэн унагаснаар Зүүн Өмнөд Азийн буурай хөгжилтэй тус орон үймээн самуунд автсан бөгөөд тэрбээр 2021 оны хоёрдугаар сараас хойш  хоригдож байгаа билээ.

Түүнээс хойш Сү Чи хаана байгаа, эрүүл мэнд нь ямар байгааг тогтоох боломжгүй байв.  Учир нь гадаадын төлөөлөгчидтэй уулзахыг түүнд зөвшөөрөхгүй байсан юм. 

Засгийн газрын төлөөлөгч Кхайн Кхайн Сое Телеграм сүлжээнд бичихдээ, Сү Чи даваа гарагт нийслэл Нейпидо хотод Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн /ОУУЗН/ Мьянмар дахь суурин төлөөлөгч Арно де Бакетэй уулзсан гэжээ.

ОУУЗН тухайн төлөөлөгчийн нэрийг нь дурдаагүй боловч тухайн байгууллагын төлөөлөл Сү Читэй уулзсан гэдгийг баталсан бол түүний хүү уг уулзалтыг сүүлийн таван жил гаруйн хугацаанд анх удаа тохиосон эерэг сайн үйл явдал хэмээн үнэлсэн байна. 

Мьянмарын засгийн газрын төлөөлөгчөөс ирүүлсэн дөрвөн гэрэл зургийн нэгэнд Сү Чи Бирмийн үндэсний хувцас өмсөн Арно де Бакетэй гар барьж буй нь харагдана.

Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн