Арбулаг сумын сургуулийн дотуур байрыг пассив технологийн жишиг загвараар шинэчилнэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 26 //. Боловсролын сайд П.Наранбаяр “Шинэчлэл” төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр, Э.Баянмөнх нарыг хүлээн авч уулзан, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг пассив технологийн шийдлээр дулаалж шинэчлэх талаар санал солилцлоо.

Боловсролын яамны мэдээлснээр, тус төсөл нь хуучин барилгыг буулгахгүйгээр дулаан алдагдлыг бууруулж, ашиглалтын хугацааг уртасган, халаалтын зардлыг хэмнэх зорилготой юм. Уг жишиг загварыг цаашид бусад сургуулийн барилгад хэрэгжүүлэх боломжтойг онцлов.

Боловсролын салбарын барилга байгууламжын эрчим хүчний үр ашгийг сайжруулах, дулаалж шинэчлэх ажлыг бодлогоор дэмжихээ сайд илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн