“Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаанд оролцсон сурагчид ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111, Үндэсний аврах бригад, Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалтын төв-116 дугаар ангид зочиллоо.

Энэ үеэр нисдэгтэй тэрэгтэй аврах ажиллагаа, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлог, албанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, гамшгаас хамгаалах сургалт, дадлагад хамрагдсан юм.

Мөн Чингис хаан Үндэсний музейн үзмэрүүдийг сонирхож, төрт ёс, түүх соёл, уламжлал болон орчин үеийн дэвшилтэт технологи болох AR, QR, VR, интерактив, видео зэрэг техник технологи, уран зураг, гар зураг, баримал, дархны урлал, оёдол, хатгамал, макеттэй танилцлаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх