Дэлхийн зах зээлд алтны үнэ мягмар гарагт бага зэрэг өссөн байна. Гринвичийн цагаар 03:56-д спот үнэ 0.4 хувиар нэмэгдэж, нэг унц нь 4185.69 ам.долларт хүрсэн.
АНУ-ын зах зээлд 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс гэрээний үнэ 0.5 хувиар өсөж, нэг унц нь 4209.90 ам.доллар болжээ.
Бусад үнэт металлын хувьд мөнгөний спот үнэ 0.2 хувиар өсөж 60.42 ам.доллар, цагаан алтны үнэ 0.7 хувиар нэмэгдэж 1697.40 ам.доллар, палладийн үнэ 0.1 хувиар өсөж 1144.30 ам.долларт тус тус хүрчээ.
Өнгөрсөн лхагва гарагт алтны үнэ бага зэрэг буурч байсан. Гринвичийн цагаар 01:45-д спот үнэ нь 0.3 хувиар бууран, нэг унц нь 4150.23 ам.доллар болж байв.
