Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Нийгата мужийн нэрэмжит япон хэлний уран илтгэлийн тэмцээнд түрүүлсэн гурван оюутан ирэх оны хавар тус мужаар аялах эрхийн бичиг гардан авлаа.

“Нийгата-Монголыг холбох гүүр хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр жил тутамд зохиогддог энэхүү тэмцээнд энэ удаа 15 оюутан бүртгүүлснээс 10 нь илтгэлээ тавьжээ.

Шүүгчид тэргүүн байрыг гурван оюутанд, дэд байрыг гурван, тусгай байрыг дөрвөн оюутанд олгосон. Тэргүүн байрын эзэд ирэх хавар Сакура цэцэглэх үеэр Нийгата мужид зочлох юм.

Тэмцээнд Нийгата мужийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Үэки Ёшиаки хүндэт зочноор оролцож, бусад шүүгчидтэй хамтран шилдгүүдийг тодруулсан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн