, 2026 оны зургаадугаар сарын 8Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд аймаг, сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх гардууллаа.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын 9 мандатад 21, сумын ИТХ-ын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1 нэр дэвшигч бүртгүүлжээ.
Мөн аймгийн ИТХ-д 1, сумын ИТХ-д 4 бие даан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9 хувь буюу 22 нь эмэгтэй, насны хувьд 20-78-тай аж.
Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар энэ сарын 6-наас сонгуулийн сурталчилгаа эхэлж, 19-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль энэ сарын 21-нд болох юм.