Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны дараах энх тайванч Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж, сөнөөгч онгоц зэрэг үхлийн аюултай зэвсэг экспортлохыг хориглосон хоригийг цуцалсан.
Тэгвэл энэ шийдвэр Киевт сайнаар нөлөөлж магадгүй гэж Японд суугаа Украины Элчин сайд Юрий Лутовинов мэдэгджээ. Тэрбээр “Энэ нь бидэнд хэлэлцээ хийх боломжийг нээж өгч байна. Онолын хувьд энэ бол маш том ахиц дэвшил” гэсэн юм.
Японы зэвсгийг хүлээн авах орнууд нь НҮБ-ын дүрмийн дагуу хязгаарлагдана. Үүнд дор хаяж 17 улс багтаж байгаа бөгөөд хэрэв илүү олон улс Японтой хоёр талын гэрээ байгуулбал энэ жагсаалтыг өргөжүүлж магадгүй гэсэн юм.
Дайн болж буй орнуудад зэвсэг экспортлохгүй гэсэн хэдий ч Японы аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд онцгой нөхцөл зөвшөөрөх боломжтой аж. Украин энэ боломжийг ашиглахыг хүсч байна.