Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн засгийн газар дэлхийн хоёрдугаар дайны дараах энх тайванч Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлт оруулж, сөнөөгч онгоц зэрэг үхлийн аюултай зэвсэг экспортлохыг хориглосон хоригийг цуцаллаа. Чухам ямар зэвсэг экспортлохыг тодорхой дурдаагүй ч Японы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Австралид зориулж үйлдвэрлэхээр тохиролцсон сөнөөгч онгоц, пуужин, байлдааны хөлөг онгоцууд багтах ажээ.
Харин тухайн зэвсгийг хүлээн авах орнууд нь НҮБ-ын дүрмийн дагуу хязгаарлагдана. Үүнд дор хаяж 17 улс багтаж байгаа бөгөөд хэрэв илүү олон улс Японтой хоёр талын гэрээ байгуулбал энэ жагсаалтыг өргөжүүлж магадгүй гэлээ. Гэхдээ дайн болж буй орнуудад зэвсэг экспортлохгүй гэдгийг онцлон мэдээлж байна.
Японы цэргийн экспорт тагнуулын зориулалттай болон мина цэвэрлэх зэрэг үхлийн бус зэвсгээр хязгаарлагдаж байсан нь ийнхүү дуусгавар болж байна.
Японд үйлдвэрлэсэн зэвсгийг худалдан авах сонирхолтой орнуудад Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Индонез зэрэг улс багтаж байгаа бөгөөд тэд саяхан АНУ-тай батлан хамгаалахын томоохон гэрээ байгуулжээ.