Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 22 //. “WorldSkills Shanghai 2026” дэлхийн ур чадварын уралдааны хүрээнд зохион байгуулж буй ерөнхий ассамблейн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон WorldSkills Mongolia НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Энхжаргал, Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд, техникийн төлөөлөгчийн зөвлөх З.Анхбаяр нар оролцож байна.
Дэлхийн ур чадварын байгууллагын 2027 оны ерөнхий ассамблейг Монгол Улс зохион байгуулах эрх авсан бөгөөд конференцийн үеэр Монгол Улсын техникийн төлөөлөгч Э.Энхболд бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
Дэлхийн ур чадварын байгууллагын 90 гаруй гишүүн орны төлөөлөл хоёр жил тутамд нэг удаа хуран чуулдаг энэхүү үйл ажиллагаа Монгол Улсад зохион байгуулах бөгөөд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
