Вэнс Пакистаны ерөнхий сайдтай уулзлаа

Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээ Исламабад хотноо Бямба гаригт /2026.04.11/ эхэлсэн. Хэлэлцээ эхлэхэд Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй уулзлаа. Вэнсийг АНУ-ын хэлэлцээчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар дагалдан явсан байна. Харин Пакистаны талаас Гадаад хэргийн сайд Исхак Дар, Дотоод хэргийн сайд Мохсин Накви нар байлцжээ.

Пакистан улс бүс нутгийн тогтвортой энх тайвны төлөөх үйл хэрэгт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа энэ үеэр нотолжээ.

Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф энэ уулзалтын өмнө Ираны төлөөлөгчидтэй уулзсан байна.

Дашрамд дурдахад, АНУ болон Ираны төлөөлөгчдийн хоорондох хэлэлцээний хэлбэр тодорхойгүй хэвээр байна. Өмнөх хэлэлцээнүүдэд талууд зуучлагчдыг ашиглан шууд бусаар хэлэлцсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн