Венесуэльд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Венесуэлийн хойд эрэгт Яракуй мужийн нийслэл Сан Фелип хотын ойролцоо зургадугаар сарын 24-ний өдөр 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 18:04 цагийн орчимд болсон. Эхний газар хөдлөлтөөс ердөө 40 секундын дараа илүү хүчтэй буюу 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Хоёр дахь газар хөдлөлтийн голомт нь мөн л Яракуй мужид бөгөөд Юмари хотоос зүүн өмнөшөө 23 км зайд байсан.

Яракуй мужид Венесуэлийн томоохон газрын тосны үйлдвэрүүдийн зарим нь байрладаг.

Газар хөдлөлт болсон зургадугаар сарын 24-ний өдөр венесуэльчүүд Гэгээн Жон Баптистын баярыг тэмдэглэж байжээ. Энэ нь Венесуэль улс Испаниас тусгаар тогтнолоо олсон өдөр юм. Тиймээс ард иргэдийн дийлэнх нь олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож байсан гэж үзэж байна.

Газар хөдлөлт маш хүчтэй байсан учир зөвхөн Венесуэлиэр тогтохгүй хөрш Колумб улсад хүртэл чичиргээ нь мэдрэгджээ. Мөн газар хөдлөлтийн голомтоос 300 орчим км зайд байдаг Венесуэлийн нийслэл Каракаст чичиргээ мэдрэгдсэн бөгөөд гурван ч барилга хэсэгчлэн эвдэрч, нурсан байна.

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн дараалсан газар хөдлөлтүүд мянга мянган хүний ​​амь насыг авч одож, өргөн хүрээтэй хохирол учруулж болзошгүй гэж анхааруулсан. Тус хүрээлэн “PAGER” системээрээ дамжуулан дараалсан газар хөдлөлтүүд дээр хоёр тусдаа улаан дохиолол гаргасан нь гамшиг хэр ноцтой болохыг харуулах юм. Түүхээс харахад АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн жилд нэг эсвэл хоёр удаа л ийм дохиолол гаргаж байв.

Одоогоор улс орон даяар онц байдал зарлаж, аврах албаныхан тасралтгүй ажиллаж байна. Улс төр, эдийн засгийн хямралд хэдийнэ нэрвэгдээд буй Венесуэлийг ийнхүү дахин нэг гамшиг нөмрөн авч байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес зургадугаар сарын 24-ний орой үг хэлэхдээ амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн ч чухам хэдэн хүн нас барсныг тодорхой хэлээгүй.

Эхний хоёр хүчтэй газар хөдлөлтөөс хойш 20 гаруй чичиргээ мэдрэгдсэн байна. Мөн хойд эрэг дагуух Ла Гуайра, Арагуа, Карабобо, Фалкон гэсэн газрууд хамгийн их хохирол амссан бололтой.

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн