НЬЮ-ЙОРК, 2026 оны есдүгээр сарын 9. /ТАСС/. АНУ-ын теннисчин Фрэнсис Тиафо Нью-Йоркт болж буй US Open тэмцээний шөвгийн наймд эх орон нэгт Алекс Микельсенийг хожсоноор хагас шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа.
Тэмцээний чансааны 11 дүгээрт бичигдсэн Тиафо чансаанд бичигдээгүй өрсөлдөгчөө 5:7, 3:6, 7:5, 6:3, 7:6 (10:6) харьцаагаар хожжээ. Одоо тэрбээр өмнөх оны тэмцээний аварга Карлос Алькарас /чансааны номер 2/, Америкийн Бен Шелтон /8/ хоёрын хожсонтой нь тоглоно.
Өдгөө 28 настай Тиафо Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны /АТР/ чансааны 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 4 удаа түрүүлжээ. Өмнө нь 2022 ба 2024 онд US Open-ы хагас шигшээд шалгарч байв.
Өдгөө 22 настай залуу теннисчин Микельсен дэлхийн чансааны 46 дугаарт бичигдэж байна. Тэрбээр ATP холбооны тэмцээнүүдэд түрүүлж байгаагүй бөгөөд US Open-ы шөвгийн наймд шалгарсан нь Их дуулгын тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм. Өмнө нь 2025 онд Австралийн нээлттэй тэмцээний 4 дүгээр тойрогт шалгарч байжээ.
Энэ улирлын Их дуулгын хамгийн сүүлчийн тэмцээн болох US Open 13-ны өдөр өндөрлөнө. Хатуу хучилттай талбайд явагдаж буй уг тэмцээний шагналын сан нь 108 ам.доллар болж нэмэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм.
