Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичиг Кэти Захариагийн өмгөөлөгчийн статус сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт түүнийг томилохдоо өмгөөлөгч гэж танилцуулсан бол Захариа өөрийгөө олон нийтэд хуульч гэж нэрлэжээ.
Хэвлэлийн хурлын дараах асуулт
Түүний анхны хэвлэлийн хурлын дараа сэтгүүлч АНУ-д өмгөөлөгчөөр ажиллахын тулд заавал тэнцэх ёстой хуульчийн эрхийн шалгалтыг аль мужид өгч тэнцсэн талаар асуухад Захариа “Хятадад байхдаа” гэж хариулжээ. Дараа нь тэр “Би олон улсын арилжааны хэлцлийн эрх зүйн чиглэлээр шаардлагатай бүх эрхийг нь авч ажилласан” гэсэн мэдэгдэл хийсэн.
Гэвч түүний амьдарч байсан аль ч мужид хуульчийн бүртгэлтэй байсан тухай мэдээлэл илрээгүй байна.
Гомдол гаргасан нь
“Campaign for Accountability” нэртэй хяналтын байгууллага Калифорнийн Хуульчдын холбоонд энэ хэрэгтэй холбоотойгоор гомдол гаргаад байна. Захариа хуульчийн эрхгүй атлаа өөрийгөө хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй мэт олон нийтэд удаа дараа танилцуулсныг тус байгууллага шалгуулах хүсэлтэй байгаа. Калифорни мужийн хуульд ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.
Захариа 2011 онд Калифорни дахь Пеппердайны их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөнийг тус сургууль баталжээ. Гэхдээ АНУ-д хуулийн сургууль төгслөө гээд шууд өмгөөлөгчөөр ажиллах эрх байхгүй. Өмгөөлөгчөөр ажиллахын тулд заавал хуульчийн эрхийн шалгалт өгөх шаардлагатай.
Захариа сүүлийн мэдэгдэлдээ “Телевизээр анх гарч эхлэхдээ өөрийгөө хэрхэн танилцуулах талаар Пеппердайны их сургуулиас зөвлөгөө авсан. Өөрийгөө хуульч гэж нэрлэж болно, харин өмгөөлөгч гэж хэлж болохгүй гэж надад зөвлөсөн” гэжээ.
The Wall Street Journal-ын мэдээлснээр, Захариа сургуулиа төгсөөд Калифорни мужид хуульчийн эрхийн шалгалт өгсөн ч тэнцээгүй. Калифорнийн энэ шалгалтыг АНУ-ын хамгийн хүнд шалгалтуудын нэг гэж үздэг. Эх сурвалжийн хэлснээр, тэр үед хуримын бэлтгэлээ базааж, сүйт залуугийнхаа хамт Хятад руу нүүхээр төлөвлөж байжээ.
Хятадад очсон хойноо 2011-2013 онд “Zhong Lun Law Firm”-д туслах хуульчаар ажилласан байна. Хятадад тус улсын иргэн хүн л хуульчийн албан ёсны эрх авах боломжтой бөгөөд гадаадын иргэд хуулийн фирмд өөр үүрэгтэйгээр ажиллах боломжтой байдаг. Энэ асуудал Цагаан ордны шинэ томилгооны ил тод байдал, мэргэжлийн шаардлагад анхаарал хандуулахыг сануулж байна.

шалгалт тэнцээгүй тухай мэдээлэл сайн байна. 😊
Трампын томилгоо гэж байгаа нь сонирхолтой байна.
Захариагийн тохиолдол Калифорнийн холбоо гэдгийг харуулж байна.
Калифорнийн холбоо тухай мэдээлэл сайн байна.
Захариагийн тохиолдол Калифорнийн холбоо гэдгийг харуулж байна.
Захариагийн тохиолдол Трампын томилгоо гэдгийг харуулж байна. 👍
Энэ асуудал хуульчийн эрх тул анхаарах хэрэгтэй.
Захариагийн тохиолдол шалгалт тэнцээгүй гэдгийг харуулж байна.
Захариагийн тохиолдол шалгалт тэнцээгүй гэдгийг харуулж байна.
Хятад дахь ажил гэж байгаа нь сонирхолтой байна.
Захариагийн тохиолдол Калифорнийн холбоо гэдгийг харуулж байна.
Хятад дахь ажил гэж байгаа нь сонирхолтой байна.
Interesting point about хуульчийн эрх.
Трампын томилгоо тухай мэдээлэл сайн байна.
Калифорнийн хууль тухай мэдээ чухал байна. 😊
хуульчийн шалгалт тухай мэдээ чухал байна. 😊
Калифорнийн хууль тухай мэдээ чухал байна. 😊
Цагаан ордны томилгоо тухай мэдээ чухал байна.
Цагаан ордны томилгоо тухай мэдээ чухал байна.
Калифорнийн хууль тухай мэдээ чухал байна.
Хятад дахь туршлага тухай мэдээ чухал байна.
хуульчийн шалгалт тухай мэдээ чухал байна.
Хятад дахь туршлага тухай мэдээ чухал байна.
хуульчийн шалгалт тухай мэдээ чухал байна.