Трамп ЕХ-нд өндөр татвар ногдуулна гэж анхааруулав

Хэрэв АНУ-ын бараанд тавьсан татвараа тэглэхгүй бол долдугаар сарын 4-нөөс эхлэн Европын холбоонд “бүр ч илүү өндөр” татвар ногдуулна гэж Дональд Трамп мэдэгдэв. Тэрбээр холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй утсаар ярьсныхаа сэтгүүлчдэд “АНУ-ын тусгаар тогтнолын 25 жилийн ойг хүртэл хугацаа өгсөн” гэж дурджээ.

Энэ талаар Фон дер Ляйен хэлэхдээ, хоёр тал тариф бууруулах асуудалд ахицтай байгаа бөгөөд хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэжээ. Өнгөрсөн жил Трамп болон Европын холбоо худалдааны хэлэлцээ байгуулж, Европоос АНУ руу гаргах бүтээгдэхүүнд 15 хувийн тариф тогтоохоор тохирсон. Үүнээс өмнө Трамп 30 хувийн тариф ногдуулна гэж анхааруулж байсан. Гэхдээ уг хэлэлцээ одоогоор бүрэн батлагдаагүй байна.

Европын парламент энэ оны гуравдугаар сард уг хэлэлцээг дэмжсэн бөгөөд хэд хэдэн нөхцөл нэмсэн. Тухайлбал, Европын ган болон хөнгөн цагаанаар хийсэн бүтээгдэхүүнд Трампын 50 хувийн тариф үйлчлэхгүй тохиолдолд л АНУ-ын бараанд тэг тарифыг ногдуулахыг зөвшөөрнө. Мөн үүнийг Европын холбооны 27 гишүүн орон бүгд батлах шаардлагатай.

Европын холбооны төлөөлөгч болон хууль тогтоогчид хэлэлцээг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Дараагийн уулзалт тавдугаар сарын 19-нд Францын Страсбург хотод болно. Үүний зэрэгцээ, Трампын дэлхий даяарх тарифын бодлого АНУ-д хууль эрх зүйн саадтай тулгарлаа. АНУ-ын шүүх түүний саяхан хэрэгжүүлсэн 10 хувийн суурь тариф нь дотоодын худалдааны хуультай нийцэхгүй байж магадгүй гэж үзэж байна. Шүүхийн үзсэнээр Трамп төлбөрийн тэнцлийн ноцтой алдагдлыг засахад зориулсан хуулийг буруу ашигласан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн