Цахим спортын “CS2” төрлийн Мэйжор тэмцээний гуравдугаар шат маргааш/2026.06.11/ эхэлнэ. Монголын “The MongolZ” 17:00 цагаас Оросын “Betboom” багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл тус багийн фэнүүд буюу “The Horde” багаа дэмжихээр нэгэн дээвэр дор цуглах гэж байна.
“The MongolZ” багийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны клуб болох “The Horde” нь 1xBet Монгол брэндтэй хамтран Улаанбаатар хотод “Watch Party” зохион байгуулж, багийн эхний тоглолтыг шууд дамжуулалтаар үзэн, олон улсын томоохон тэмцээний уур амьсгалыг мэдэрч, Монголын нэрийг дэлхийд гаргаж буй тамирчдаа дэмжих боломжийг фенүүддээ олгоно.
Watch Party арга хэмжээнд ирсэн зочдыг дараах зүйлс хүлээж байна:
- The MongolZ багийн эхний тоглолтын том дэлгэц дээрх шууд дамжуулалт;
- Монголын нэртэй тоглогчид болон тусгай зочдын тайлбар, ярилцлага;
- Хөгжөөн дэмжигчдийн клубээс бэлтгэсэн сонирхолтой идэвхжүүлэлт, бэлэг, урамшуулал;
- Жинхэнэ цахим спортын фестивалийн мартагдашгүй уур амьсгал.
Хэзээ: 2026 оны зургаадугаар сарын 11
Хаана: AIC Steppe Arena
Хаалга 15:00 цагт нээгдэнэ.
Шинэ улиралд “The MongolZ” дэлхийн шилдэг багуудтай тогтмол өрсөлдөж байгаа бөгөөд энэ удаагийн Мэйжор тэмцээний гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна. Тус багийн амжилт нь Монголын шинэ үеийн тоглогчид, хөгжөөн дэмжигчдэд урам зориг өгсөөр байгаа билээ.
