Хонгконгийн засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард орон сууцны хороололд гарсан томоохон гал түймрийн улмаас сүйдсэн байруудыг худалдаж авах санал гаргасан байна. Засгийн газар Бямба гаригт (2026.02.21) мэдээлэхдээ, уг төлөвлөгөөнд галд өртсөн долоон орон сууцны ойролцоогоор 1,700 айлын байрыг хамрах бөгөөд 870 сая ам.доллараар худалдаж авна гэж тооцоолжээ.
Улмаар эдгээр барилгыг нурааж, талбайд нь цэцэрлэгт хүрээлэн эсвэл бусад олон нийтэд зориулсан байгууламж барихаар төлөвлөж байна. Гэвч зарим оршин суугчид тэнд дахин амьдрахыг хүсч байгаа аж.
Гал түймэр арваннэгдүгээр сарын 26-нд гарч, 168 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн орон гэргүй болсон.
Уг хэрэг гарах үед орон сууцны цогцолборт засварын ажил явагдаж байсан бөгөөд уг ажилд ашигласан хамгаалалтын тор нь галын аюулгүй байдлын стандарт хангаагүй байв. Тухайлбал, маш амархан шатдаг хөөсөн хавтанг хэрэглэж байжээ. Мөн галын дохиоллын төхөөрөмжүүд эвдэрсэн байсан.
Галын яг шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна. Засгийн газраас байгуулсан бие даасан комисс энэ гамшгийн талаар илүү нарийн мэдээлэл өгөх эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.