Өчигдөр буюу пүрэв гарагт Японы “Спэйс Уан” гарааны компанийн пуужингаар хиймэл дагуул хөөргөх гурав дахь ажиллагаа бүтэлгүйтэв. Уг пуужин тус улсын баруун нутгийн сансрын буудлаас хөөрснөөс хойш хэдхэн секундийн дараа дэлбэрчээ.
“Кайрос” пуужинг Вакаяма мужийн Күшимото дахь сансрын хөлгийн буудлын хөөргөх талбайгаас орон нутгийн цагаар 11:10 цагт хөөргөсөн байна. Уг пуужингаар таван жижиг хиймэл дагуулыг тойрог замд гаргах ёстой байв.
Токиод төвтэй Space One” компани дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгджээ.
“Кайрос” пуужинг анх 2024 оны гуравдугаар сард хөөргөж байсан бөгөөд тухайн үед хөөргөсний дараахан удалгүй дэлбэрсэн бол мөн оны сүүлчээр хоёр дахь удаагаа хөөргөснөөс 3 минутын дараа нислэгийг зогсоож байв.