Ш.Энхийн-Од энэ оны NBA-ийн драфтад нэрээ өгсөнгүй

NBA-ийн драфт ирэх зургадугаар сарын 23-ны өдөр Нью-Йорк хотод эхэлнэ. Эхний өдөр нэгдүгээр тойргийн сонголтууд тодорч, хоёр дахь өдөр нь буюу зургадугаар сарын 24-нд хоёрдугаар тойргийн сонголтууд тодрох учиртай.

Энэ жилийн тухайд нийт 71 тамирчин NBA-ийн драфтад нэрээ өгчээ. NCAA-ийн дүрмийн дагуу оюутан-тамирчид тавдугаар сарын 27-ны өдрийн дотор нэрээ татаж, коллежийн сагсан бөмбөгөө үргэлжлүүлэн тоглох боломжтой.

Энэ жил америк бус 11 олон улсын тамирчин NBA-ийн драфтад нэрээ өгсөн дотор Ш.Энхийн-Одын нэр багтаагүй аж. Өөрөөр хэлбэл, Ш.Энхийн-Од энэ жилийн драфтад нэрээ өгсөнгүй. Өмнөх жилүүдэд тэрбээр нэрээ өгч, драфтын өмнөх нэгдсэн бэлтгэлд хамрагдаж, драфт болохоос өмнө нэрээ татаж байсан билээ.

Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од энэ жил NCAA-д дөрөв дэх улирлаа өнгөрүүлж, тун удахгүй төгсөх гэж байна. Түүний хувьд NCAA дэх сүүлийн улиралдаа 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 оновчтой дамжуулалт дунджилжээ. Харамсалтай нь, Өмнөд Каролинагийн их сургуулийн “Gamecocks” баг нь бүсээсээ шалгарч, NCAA-ийн шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн