БЕРЛИН, 2026 оны долоодугаар сарын 02 /DW/. Цахимаар тоглоом худалдаж авах, мөн татаж авах хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа тул “PlayStation” тоглоомын биет дискийг дахин үйлдвэрлэхгүй гэдгээ “Sony” компани лхава гарагт мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь найзуудтайгаа тоглоом солилцох, хуучин тоглоомоо зарах эсвэл дамжуулан худалдаж авах боломжийг бүрмөсөн үгүй хийж байна.
Тус компани 2028 оны нэгдүгээр сараас эхлэн “PlayStation”-ы тоглоомуудыг зөвхөн дижитал хэлбэрээр гаргах ажээ. “Sony Interactive Entertainment” компанийн Контент харилцаа холбоо хариуусан ахлах захирал Сид Шуман мэдэгдэхдээ, энэхүү алхам нь “хэрэглэгчдийн сонголтын чиг хандлага өөрчлөгдөж буйтай холбоотой авч буй арга хэмжээ” гэж тайлбарлажээ.
Уг шийдвэр нь үйлдвэрлэл, түгээлтийн зардлыг хэмнэх боловч тоглоом солилцох эсвэл хуучин барааны захаас худалдаж авах эсвэл зарах хүсэлтэй хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлаж байна.
“Sony” компани удаан хүлээгдэж байгаа “Grand Theft Auto VI” тоглоом гарах өдрийг, мөн энэ тоглоомыг зөвхөн дижитал хэлбэрээр худалдах тухай зарласны дараахан ийм шийдвэр гаргажээ.