Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн арилжаа огцом уналтаар эхэлжээ

СӨҮЛ, 2026 оны долоодугаар сарын 2 /Yonhap/.  Хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сангийн дарга Кевин Уоршийн саяхан хийсэн мэдэгдлийг дүгнэж байх зуур АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцаа унасан нь зах зээлд нөлөөлж, Сөүлийн хөрөнгийн биржийн арилжаа өнөөдөр огцом уналтаар эхэллээ. 

Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI 370.31 нэгж буюу 4.46 хувиар буурч, 7,933.1 болжээ.

АНУ-ын компаниудын хувьцаанууд өчигдөр оройноос эхлэн унасан байна. S&P 500 индекс 0.2 хувиар буурсан бол технологийн салбарын компаниудын хувьцааны ханшийг харуулдаг Nasdaq 100 индекс 1.5 хувиар унажээ. Чип үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшийг харуулдаг Philadelphia Semiconductor Index 6.3 хувиар буурсан байна. 

Холбооны нөөцийн сангийн дарга К.Уорш инфляцын эрсдэл сүүлийн хэдэн долоо хоногт буурсан гэж мэдэгдсэн нь долоодугаар сард бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлтийг сулрууллаа. 

Хөрөнгө оруулагчид мөн АНУ-Ираны төлөөлөгчдийн хэлэлцээг болгоомжтой ажигласаар байна. Талуудын шууд бус ээлжит хэлэлцээ лхагва гарагт болсон хэдий ч бат бөх энх тайван тогтоох талаар ахиц дэвшил гараагүй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн