Пёньян: Амиа алдсан цэргүүдийн ар гэрт зориулсан хотхоны нээлт боллоо

Хойд Солонгос улс Украины дайнд амиа алдсан цэргүүдийнхээ ар гэрт зориулж Пёньянд шинэ хотхон барьжээ. Саеппьол гэх нэртэй тус шинэ хотхоны нээлтэд удирдагч Ким Жон Ун, охин Ким Чу Аэгийн хамтаар оролцсон байна.

Нээлтийн ёслолын үеэр Ким Жон Ун “Хамгийн үнэт зүйлсээ золиослон байж хамгийн ариун нандин зүйлээ хамгаалсан гайхалтай хөвгүүдийнхээ алтан амийг мөнх оршоохыг хүсч буй эх орон нэгтнүүдийнх нь чин сэтгэлээр энэхүү хотхон баригдсан. Энэ хотхон бол манай үеийнхний хүндэтгэлийн эх үндэс, манай улсын бахархал. Амиа алдсан цэргүүд, гадаадад цэргийн ажиллагаа явуулж буй байлдагч нарын гэр бүлийн гишүүдэд энэ хотхоныг зориуллаа. Эдгээр гэр бүлийг төрийн давуу эрх, нийгмийн хайр халамжийг эдэлж, бахархалтай, үнэ цэнэтэй амьдруулахын тулд нам, засгийн газрын зүгээс шаардлагатай бүхнийг хийх болно” гэжээ.

Барилгын ажил дууссаныг тэмдэглэх нээлтийн ёслолын дараа тэрбээр зарим айлаар зочилжээ.

Тус хотхоныг барих ажлын төлөвлөгөөг өнгөрсөн оны наймдугаар сард анх танилцуулж байв. Гэхдээ чухам хэчнээн айлын орон сууц баригдсаныг хараахан мэдэгдээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн