98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2026.03.16) болж, өндөрлөлөө. Энэхүү ёслол нь хувцас загвар, торгон мэдрэмж, хүсэл зорилгоор дүүрэн болж өнгөрдөг. Тэгвэл хамгийн гайхалтай, нүдээ олсон шагналуудаас онцолж байна. Шилдэг киноны төрөлд экшн триллер кино болох “One Battle After Another” кино тэргүүлсэн бөгөөд энэ төрөлд гурван удаа нэр дэвшиж байсан Пол Томас тус киногоороо шилдэг найруулагчийн шагналыг мөн адил хүртжээ. Шилдэг эрэгтэй жүжигчнийг Майкл Б. Жордан авсан байна. Тэрбээр аймшгийн кино болох “Sinners”-д ихрүүдийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ кино нь 16 төрөлд өрсөлдсөнөөрөө Оскарын түүхэнд хамгийн олон нэр дэвшсэн төрөлтэй кино болж түүхэнд бичигдэж байна.
Мөн Жесси Бакли “Hamnet” кинонд Уильям Шекспирийн эхнэрийн дүрийг гайхалтай бүтээсэн тул шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны Ирландын од болсон юм. Ахмад жүжигчин Шон Пенн “One Battle After Another” кинонд урьдчилан таамаглах аргагүй хорон санаатан хурандаа Локжавын дүрээр шилдэг туслах жүжигчний шагнал хүртсэн боловч ёслолд оролцоогүй. 40 жилийн өмнө анх Оскарын шагналд нэр дэвшиж байсан, ахмад дайчин Эми Мэдиган “Weapons” аймшгийн кинонд авга эгч Глэдисийн дүрээр шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний төрөлд шалгарсан. Райан Куглер ердөө хоёр сарын хугацаанд бичсэн “Sinners” киногоороо шилдэг зохиол шагналыг хүртжээ.
ШАГНАЛЫН ЭЗЭД
Шилдэг кино: “One Battle After Another”

Шилдэг эмэгтэй гол дүр: Жесси Бакли “Hamnet”

Шилдэг эрэгтэй гол дүр: Майкл Б. Жордан “Sinners”

Шилдэг эмэгтэй туслах дүр: Эми Мэдиган “Weapons”

Шилдэг эрэгтэй туслах дүр: Шон Пенн “One Battle After Another”

Шилдэг найруулагч: Паул Томас Андерсон “One Battle After Another”

Шилдэг хүүхэлдэйн кино: “K-Pop Demon Hunters”

Шилдэг олон улсын бүтээл: “Sentimental Value”

Шилдэг баримтат кино: “Mr Nobody Against Putin”

Шилдэг эх зохиол: Райан Куглер “Sinner”

Шилдэг кино зохиол: Паул Томас Андерсон “One Battle After Another”

Шилдэг дуу: “Golden” – “KPop Demon Hunters”
Шилдэг ая: Людвиг Горанссон “Sinner”
Шилдэг зураг авалт: Оутм Дюралд Аркапав “Sinner”

Шилдэг кино редактор: Энди Юргенсен “One Battle After Another”

Шилдэг дуу / аудио: Людвиг Горанссон “Sinner”
Шилдэг эффэкт: Жо Леттери, Ричард Бэйнхэм, Эрик Сайндон болон Даниел Барретт “Avatar: Fire and Ash”

Шилдэг Шилдэг продакшны дизайн: Тамара Деверелл болон Шейн Вио “Frankenstein”

Шилдэг дүрийн сонголт: Кассандра Кулукундис “One Battle After Another”

Шилдэг нүүр будалт болон үс засалт: Майк Хилл, Жордан Самуэль болон Клиона Фьюри “Frankenstein”

Шилдэг хувцасны дизайн: Кейт Хоули “Frankenstein”

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “The Girl Who Cried Pearls”

Шилдэг богино хэмжээний кино: “The Singers” болон “Two People Exchanging Saliva”


Шилдэг богино хэмжээний баримтат кино: “All the Empty Rooms”
