Орос, Казахстан улсууд цөмийн цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Казахстан дахь айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр талууд ЗХУ задарснаас хойш Казахстан улсад анхны цөмийн цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурлаа. Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев цөмийн цахилгаан станц барих төлөвлөгөөг нь дэмжсэнд Путинд талархал илэрхийлэв.

ОХУ энэ станцын бүтээн байгуулалтын 85 хувийг санхүүжүүлнэ гэж Казахстан найдаж буй. Станц төлөвлөгөө ёсоор 2035-2036 оны хооронд ашиглалтад орох төлөвтэй байна.

Казахстан улс дэлхийд ураны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн үеийн реакторуудаа 30 жилийн өмнө ашиглалтад оруулснаас хойш цөмийн эрчим хүч үйлдвэрлээгүй байгаа юм. 2024 оны бүх нийтийн санал асуулгаар батлагдсан шинэ станцыг Балхаш нуурын эрэг дээрх орхигдсон Улкен тосгоны ойролцоо барина.

Казахстанд цөмийн цахилгаан станц барих төслийн тендерт ОХУ-ын Росатом, Хятадын Үндэсний цөмийн корпораци, Францын “EDF” болон Өмнөд Солонгосын Усан ба цөмийн эрчим хүчний компаниуд өрсөлдөж, Орос ялжээ. Астана хотод Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдаанд оролцоно.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн