Ираны хүчин Ормузын хоолойг хаасан гэж байгаа ч гуравдугаар сар гарснаас хойш тус хоолойгоор 100 орчим хөлөг онгоц дамжин өнгөрчээ. Дайн эхэлснээс хойш хоолойгоор дамжин өнгөрөх өдөр тутмын хөдөлгөөн 95 орчим хувиар буурсан. Гэсэн ч эрчим хүч болон өдөр тутмын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт тодорхой хэмжээнд явсаар байна.
Дайнаас өмнө Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 138 хөлөг онгоц дамжин өнгөрдөг байсан.
Гуравдугаар сараас хойш явсан 100 орчим хөлөг онгоцны гуравны нэг нь Ирантай холбоо хамааралтай хөлөг онгоцнууд байжээ. Эдгээрийн дунд Ираны далбаатай 14 хөлөг байсан бол хориг арга хэмжээнд багтсан өөр олон хөлөг байжээ. Түүнчлэн есөн хөлөг онгоц нь Хятадтай холбоотой, зургаа нь Энэтхэгтэй холбоотой компаниудын эзэмшилд байдаг болохыг тогтоожээ.
Ирантай холбоогүй хэд хэдэн хөлөг онгоц тус улсын боомтуудад ирж зогссоныг мөн тогтоосон байна. Тэдгээрийн зарим нь Грекийн компаниудын эзэмшилд байдаг хөлөг онгоцнууд аж.
Тэгвэл мөргөлдөөн эхэлснээс хойш 20 хөлөг онгоц бүс нутагт цохилтод өртжээ. Эдгээр нь бүгд Ормузын хоолойн ойролцоо яваагүй гэдгийг онцлох хэрэгтэй.