“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

Милан Кортина 2026

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын уур амьсгал, түүхэн агшнуудыг нэгтгэсэн “Онцгойрч үлдэх олимп” нэртэй шинэ ном уншигчдын гарт хүрээд байна. Уг бүтээлийг гэрэл зурагчин Д.Нямбилэг, Э.Харцага, Б.Мөнгөнтамир нар хамтран туурвижээ.

Энэхүү ном нь өвлийн олимпын 25 дахь удаагийн наадмын үйл явдлыг олон өнцгөөс харуулснаараа онцлог. Зохиогчид зөвхөн спортын үр дүнг мэдээлэхээс гадна тэмцээний цаадах уур амьсгал, тамирчдын сэтгэлзүй, үзэгчдийн хүлээлт, олимпын хотуудын өнгө төрхийг гэрэл зураг, нийтлэлийн хослолоор амилуулсан байна.

Түүнчлэн Монголын баг тамирчдын оролцоо, гаргасан амжилтыг онцгойлон тусгажээ. Монгол Улсын тамирчдын бэлтгэл, тэмцээний үеийн мөчүүд, бахархалтай агшнуудыг бодитоор харуулсан нь уншигчдад илүү ойр, сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлэх аж.

Номд мөн Монголын үндэсний брэнд болох “Гоёл кашмер”-ийн урласан ёслолын хувцасны тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Олимпын нээлт, хаалтын ёслолд өмссөн эдгээр хувцас нь Монголын соёл, өв уламжлал, орчин үеийн хэв маягийг хослуулсан гэдгээрээ олон улсын анхаарлыг татсан билээ. Үүнээс гадна Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигийн олимпын медаль гардуулсан мөчийг тодотгожээ.

“Онцгойрч үлдэх олимп” ном нь спорт сонирхогчид төдийгүй гэрэл зураг, сэтгүүл зүйн бүтээлд дуртай хэн бүхэнд зориулсан үнэ цэнтэй бүтээл болжээ. Олимпын түүхэн мөчүүдийг нэг дороос мэдрэхийг хүссэн уншигчдад энэ ном онцгой дурсамж үлдээх нь гарцаагүй.

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

“Онцгойрч үлдэх олимп” ном хэвлэгдлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн