“News” агентлаг тав болон зургадугаар сард үзэгчдийн мэлмийг баясгах урлаг соёлын шилдэг тоглолтуудын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
MXRNINGSTAR LIVE’26

Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц орон зайг сийлж буй mxrningstar хамтлаг бол орчин үеийн залуусын дотоод ертөнцийн толь юм. Тэдний бүтээлүүд ердийн нэг дуу гэхээсээ илүүтэйгээр тодорхой нэгэн уур амьсгалыг бүтээдгээрээ онцлог. Тэд 2024 оноос хойш “Хүн”, “Эрх чөлөө” гэх хоёр цомог гаргаад буй. Уран бүтээлүүдийнх нь агуулга ихэвчлэн хүний сэтгэл зүйн нарийн өөрчлөлт, залуу насны хайр дурлал, болон ганцаардлын тухай өгүүлдэг. Хэт нүсэр, шуугиантай бус ч “чимээгүй хашхираан” мэт гүн гүнзгий утгатай үгс нь сонсогчийн дотоод хүн рүү чиглэсэн байдаг.
Хаана: SocialPay Park
Хэзээ: 2026.05.22 17:00
Тасалбарын үнэ: 99,000-209,000
ТЭНГРИ ТОГЛОЛТ (THUNDERZ)

“Тэнгри” тоглолт нь Монгол үндэсний хэв шинжийг агуулсан байх ба тоглолтын үндсэн хэсэг монгол хөгжмийн амьд хөгжмүүдтэй тоглогдоно. Монгол өв соёл, Монгол орны үзэсгэлэнт байгаль, Монголын түүх, Монголын ястан үндэстний аж байдал, соёлын биет бус өвийг өсвөр залуу үед түгээн дэлгэрүүлэх таниулах зорилготой юм.
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2026.05.23 18:00
Тасалбарын үнэ: 89,000-400,000
“DUO” PREMIUM PIANO AND VIOLIN CONCERT 2026

Хаан хуурын аялгуу ба хийл хөгжмийн торгон уянга хоршин эгшиглэх тэр агшинд — таны зүрх сэтгэлийн нандин хөвчийг зөөлөн хөглөж, мэдрэмж бүхнийг аялуулан сэрээж, цаг хугацаа өөрөө намдан зогсох мэт онцгой мөчийг энэ үдэш танд бэлэглэнэ.
Хаана: Loriblu Mongolia
Хэзээ: 2026.05.29 19:00
Тасалбарын үнэ: 350,000
HAPPY MONSTERS FAMILY FESTIVAL 2026

Гэр бүлээрээ хамтдаа зочлох, цоо шинэ мэдрэмж, адал явдал, хамгийн нандин дурсамжуудыг нэг дор багтаасан гайхамшигт ертөнцийг “HAPPY MONSTER” хэмээн нэрлэсэн байна. Ээж аавуудын баяр баясгалан, хүүхэд багачуудын цалгиун инээдээр дүүрэн энэхүү өнгөлөг ертөнцөд хайртай хүмүүстэйгээ хамтдаа мартагдашгүй нэгэн өдрийг бүтээгээрэй.
Хаана: Steppe Arena
Хэзээ: 2026.05.30-31, 06.1 09:00
Тасалбарын үнэ: 68,000-380,800
КПОП МОНГОЛД

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “ХҮҮХДИЙН БАЯР”-ыг тохиолдуулан дээрх бүтээлээс сэдэвлэсэн “K-POP МОНГОЛД” дуу бүжиг хосолсон энтертайнмэнт мюзикл тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Хаана: Зайсан хилл эвент халл
Хэзээ: 2026.06.01 11:00-13:00
Тасалбарын үнэ:
ХАЙРЫН БУРХАН

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа уран бүтээлийн 40 жилийн ойдоо зориулан “Хайрын бурхан” нэртэй бие даасан түүхэн амьд хөгжмийн шоу тоглолтоо хийх гэж байна.
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2026.06.20 18:00
Тасалбарын үнэ: 79,000-1,000,000
SUPER CONCERT 2026

“SUPER CONCERT 2026” хөгжмийн наадам нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны зун зохион байгуулагдаж буй хамгийн анхны олон улсын хэмжээний задгай талбайн хөгжмийн наадам юм. Уг концерт нь зөвхөн уламжлалт К-поп бус, орчин үеийн Өмнөд Солонгосын хип-хоп, R&B, инди урсгалын соёлыг Монголд цогцоор нь авчирч буй томоохон гүүр болж байна.
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: 2026.06.20 17:00
Тасалбарын үнэ: 195,000-285,000