ОХУ Талибантай цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

ОХУ болон Талибаны засгийн газар цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухай Оросын мэдээллийн агентлагууд мэдээллээ. Энэхүү гэрээ нь Москва орчмын олон улсын аюулгүй байдлын форумын үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу болон Афганистаны Батлан хамгаалахын сайд Мохаммад Якуб нарын уулзалтын дараа байгуулагдсан байна. Якуб нь Талибаны үүсгэн байгуулагч Мулла Омарын хүү юм.

Гэрээний нарийн нөхцөлүүдийг олон нийтэд зарлаагүй. Ийм төрлийн гэрээнүүд нь ихэвчлэн зэвсэг, батлан хамгаалахын технологи, цэргийн судалгааны хамтын ажиллагааг хамардаг. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ гэрээ нь бэлгэдлийн шинжтэй бөгөөд Орос, Талибан хоёр ойрын цэргийн холбоотон болно гэсэн үг биш юм.

Талибан 2021 онд АНУ-ын дэмжлэгтэй засгийн газрыг түлхэн унагаж, Афганистанд дахин эрх мэдэлд гарч, исламын хатуу дэг журмыг сэргээсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2024 онд Талибаныг “терроризмын эсрэг тэмцэх холбоотнууд” гэж нэрлэж байв. Мөн Орос улс өнгөрсөн жил Талибаныг террорист байгууллагын жагсаалтаасаа хасаж, Москва дахь тэдний элчин сайдыг хүлээн авснаар Талибаны засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн