ОХУ Их Британийн Батлан хамгаалахын сайд асанг баривчлах тушаал гаргажээ

ОХУ-ын Дотоод хэргийн яам Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Бен Уоллесыг терроризмыг зөвтгөсөн хэмээн буруутгаж, баривчлах тушаал гаргажээ. Энэ мэдээг хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд батлаагүй байгаа бөгөөд одоогоор зарим хэвлэлд мэдээлсэн байна.

Уг баривчлах захирамж нь өнгөрсөн оны есдүгээр сард болсон Варшавын аюулгүй байдлын форумын үеэр Уоллесын хэлсэн үгтэй холбоотой бололтой. 2019-2023 онд Их Британийн Батлан хамгаалахын сайдаар ажилласан Уоллес тухайн үед хэлэхдээ “Путин Украиныг эзлэх санаандаа бүр автжээ. Тиймээс бид Украинд туслах ёстой. Оросуудад Крымийг ашиглах боломж олгохгүйн тулд Украинд туслах ёстой. Бид Керчийн гүүрийг нураах хэрэгтэй. Учир нь энэ гүүр бол Путины бардам зангийн хөшөө юм” гэжээ.

Түүнийг энэ үгээрээ терроризмыг өдөөн хатгаж байна гэж Оросын Гадаад хэргийн яам үзсэн байна. Улмаар Оросын Төрийн дума өнгөрсөн оны аравдугаар сард Уоллесыг баривчлах захирамж гаргахыг цагдаагийн байгууллагаас хүссэн. Дараа сард нь Оросын шүүх Уоллесыг цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн